Нэгэн iPhone хэрэглэгчийн шоронд өнгөрүүлсэн түүх


Нэгэн iPhone хэрэглэгч бусдын амар амгалан байдлыг алдагдуулсан гэсэн шалтгаанаар шоронд орсон байна.Tэрээр камерт сууж байхдаа  санамсаргүйгээр төмөр торыг гараараа (ялангуяа зүүн гараараа) барихад төмөр тор нь илт хэврэг болж нугаларч зүгээр л камерын өрөөнөөсөө чөлөөтэй гарч болохоор байгааг анзаарсан байна.
 Тэрээр "Мас" нэртэй харгалзагчийг дуудан  хэдийгээр төмөр тор нь өндөр боловч их хэврэг сул байгааг хэлсэн байна.

Харгалзагч төмөр торыг хальт гүйлгэж харан үүнд ямар ч буруу зүйл алга бүх юм хэвийн байна гэж хариулжээ.

 Хоригдол маань үргэлжлүүлэн асуудал байгааг хэлсэн ч харгалзагч хоригдолд "Чи төмөр торыг зүгээр л буруу бариад байна" гэж хэлжээ.

Гэнэт , 2 долоо хоногийн дараа, харгалзагч шоронгийн өрөөнд асуудал байгааг зарлаж, дараагийн өдөр нь инженер багынхан ирж засвар хийхээр болсон байна. Ингээд хэдэн долоо хоногийн дараагаар инженерүүд шоронгийн өрөөг засаж дуусгаад явцгаасан байна.

Харин энэ удаад хоригдол маань төмөр тор нь өмнөхөөсөө бага зэрэг бат бөх болсон ч, зүгээр л алхаад гарчхаар маш намхан болсон байгааг анзаарч тэр даруй харгалзагчийг дуудан :- Tөмөр тор бага зэрэг бат бөх болсон ч үнэхээр нам байгааг хэлсэн байна.
Харин энэ удаад харгалзагч  хоригдлийн нүд рүү нь харж байгаад "Магадгүй чи буруу газраа зогсоод байна" гэж хэлжээ.

  • Хэрвээ та үүнийг дуустал уншсан ч ойлгоогүй бол доорхи түлхүүр үгийн тусламжтайгаар дахин нэг уншина уу ?

*Хоригдол - iPhone 4 хэрэглэгч
*Харгалзагч - Аpple компани
*Төмөр тор - Утасны сүлжээ

Эх сурвалж : http://teqnolog.wordpress.com/

5 Comments:

Anonymous said...

haha onigoo yum bish uu ene chin

Anonymous said...

bitgii tenegteechee yu v e joohon niigemleg amidar tehuu

Anonymous said...

KKKKKKKKKKKKK Үнхээр сайхан юм аа нээрээ баярлаа хоо (Adidas™)

Lhagvaa said...

Uneher T1 Nere Shv Buru Gazra Zogsod bn ch gh shig

Anonymous said...

Do you mind if I quote a couple of your posts as long as I provide credit and sources back to your webpage?
My blog is in the exact same niche as yours and my visitors would definitely benefit
from some of the information you present here.
Please let me know if this alright with you. Thank you!



Feel free to surf to my page; view website

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж бaйгаад баярлалаа.
Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Админ